2018년 10월 22일 월요일

билиг арга (음инь 양яань) үүсэл

Сайн байцгаана уу

Би  та нартаа Билиг Аргын тухай мэдлгээсээ хуваалцая гэж шийдлээ.
Билиг Аргын тухай мэдхийн тулд Билиг Арга хаанаас хэрхэн яаж үүссэн бэ? гэдгийг мэдэх хэрэгтэй болно үүний тулд Орчлон Ертөнцийн үүсэл болон Дэлхийн үүслийн тухай мэдэх хэрэгтэй болно.
 Тиймээс одооноос эхлээд Орчлон Ертөнцийн үүслийн тухай ярилцацгаая

Орчлон Ертөнц хаанаас хэрхэн яаж үүссэн бэ? гэдэг асуултанд одоог хүртэл шинжлэх ухаанчид ч хариулж чадаагүй л байна. Ертөнцийн үүслийг харсан, сонссон, мэдэрсэн хүн байхгүй бөгөөд өдийг хүртэл таамаглал дэвшүүлж байгаа.

За тэгвэл Орчлон Ертөнц хэрхэн бий болсон бэ?

Орчлон Ертөнц нь оргүй хоосноос бий болсон ба орон зай, цаг хугацаа, энериг гэж байгаагүй тоосонцор төдий жижигхэн цэг байсан ба энэхүү цэгийг шинжлэх ухаанд БигБэнг  (BigBang) хэмээн нэрлэдэг.


БигБэнг анх тэсэрсэн үеийг жишээ татсан зураг  


БигБэнг (BigBang, Их тэсрэлтийн цэг) нь 13.8 тэрбум жилийн өмнө хүчтэй тэсрэлт болж  асар богино хугацаанд хязгааргүй орон зай үүсэж цаг хугацаа бий болж хязгааргүй  эниргийн хамт галт бөмбөлгүүд цацран гарсан бөгөөд тэрхүү галт бөмбөлгүүд нь одоогын бидний мэдэх од эрхэс юм.



тэсэрсэн үеээс орон зай, цаг хугацаа, энериг,
одод бий болсон үе


2 зураг харах юм бол БигБэнг тэсрэх  үед хязгааргүй орон зай, цаг хугацаа, маш их хүчтэй энергийн хамт галт бөмбөлгүүд (одоогын одод)  цацран гарч буй үзэгдлийг харуулсан байгаа.
Энэ зураг дээр харагдаж буй дүрс нь бүх амьд биетийн үржлийн явцтай адилхан гэдгийг шинжлэх ухаанчид тайлбарласан байдаг.




шөнө болхоор харагддаг галт бөмбөлөг буюу одод 
бид ододыг харан тэдний үзэсгэлэнг биширдэг эдгээр одод нь Орчлон Ертөнцийн эд эс бөгөөд эдгээр од эрхэс нь нэгдээд Орчлон Ертөнц бүтэж байгаа. Шөнө тэнгэрийг хархаар хэдэн сая тэрбум одод байгаа ч бөөгнүүлээд харах юм бол 1 ширхэг жижигхэн одонд бүгдийг багтаах боломжтой.



дурангаар харж авсан оддын зураг



Тод улаан хэсэг нь өдийг хүртэл дүрэлзэн асаж буй одод харин цэнхэр хэсэг нь унтарсан хөлдсөн хэсэг юм.
Одод ч гэсэн хоорондоо мөргөлдөж, дэлбэрч устан алга болдог ч гэсэн шинээр бас төрдөг.


Билиг Аргын үүсэл 



Орчлон Ертөнц нь анх үүсхээсээ өмнө Харанхуй, орон зай, цаг хугацаа, энериг гэж байхгүй оргүй хоосон тоосонцор төдий жижигхэн цэг байсан гэсэн шүү дээ энэхүү цэгийн агуулж буй эдгээр чанар нь Билигийн чанар юм.
Харин энэхүү цэг нь хүчтэй тэсрэлт өгсөн ба тэрхүү тэсрэлт нь Арга юм.
Тэсрэлт өгсөний улмаас хязгааргүй орон зай үүсч, цаг хугацаа, энериг үүссэн ба үүнтэй зэрэгцэн галт бөмбөлгүүд буюу од эрхэс, нар, сар, дэлхий үүсэж, гэрэл гарч, хөдөлсөн(эргэлдэж эхэлсэн) бүх зүйл ил тод харагдаж эхэлсэн энэ бүхэн нь Аргын чанар юм.



Ингэж Билиг Арга (음инь 양яань) үүссэн ба Орчлон ертөнцийн хууль нь Билиг Арга (음инь 양яань) хууль юм. Та нартаа аль болох хябархнаар тайлбарлахыг хичээлээ дараагын асуулт нь Дэлхийн үүсэл тиймээс энэ тухай бичхийг хичээе.










2018년 9월 28일 금요일

Гёнжү хот Үндэсний цайны газар



Гёнжүд аялалаар ирсэн хүмүүс заавал үзэх газрын нэг 고운님 오시는 길 Уламжлалт цайны газар юм. Энэхүү цайны газар нь 300 жил болсон гэрийг Уламжлалт гар урлалаар чимэглэсэн дулаахан энеригтэй газар байна лээ.




                                                                            

десерт нь хөөрхөн цэвэрхэн 

   



  цагаан гааны цай

цайны газрын захирал нь чөлөөт цагаараа хүүхэлдэй хийж, нэхмэл, гар урлалыг сонирхож хийдэг ба өөрийн хийсэн гар урлалаараа цайны газраа чимэглэсэн гэсэн.
Залуусаа аялангаа гоё санаа аваад гэрээ гоё чимэглээрэй. 


#경주교촌마을 #경주전통찻집 #고운님오시는길


2018년 9월 27일 목요일

Гёнжү хотын ягаан сар

Бүсгүйчүүдийн дуртай өнгө болох ягаан өнгө
Гёнжү хотын ягаан сар эхэлж байна
Аялагч залуусаа ирж нүдээ баясгаарай........

#경주여행
#경주핑크뮬리
#경주첨성대

Ягаан өнгийн луус буюу 핑크뮬리







2018년 6월 6일 수요일

Аав гэж хэн бэ? энэ лекцийг дахиад нэг удаа анхааралтай сонсоод үзээрэй залуусаа


Энэхүү лекц хүн бүхэнд Аавынхаа тухай нэг удаа бодох цагыг өгсөн гэдэгт итгэж байна. Бид бүгд завгүй байна, цаг алга инээ тэрээ гэсэн олон шалтаг шалтгаанаар аавдаа, ээждээ анхаарал тавиж чадахгүй байдаг гэтэл нэг л өдөр нүдээ нээгээд харах үед нэгэнт оройтсон байдаг тиймээс бага ч гэсэн цаг гаргаж утсаар яриж,  анхаарал тавих нь хамгийн энгийн шилдэг арга юм шүү. 

2018년 5월 25일 금요일

Шинэ хүний төрсөн он сар өдөр цагаар нь зан ааш бодол мэргэжлийг уншингаа ярилцлаа. Өнөөдөр анх удаа уулзсан хүн бөгөөд утсаар яриж ирсэн.

Эмэгтэй 42 настай (Солонгос хүн)



Зан ааш ба дотоод сэтгэл :   бусдад зааж удирдах дуртай, амьдардаг орчин ба ажилын байраа шинэ газарлуу нүүх, өөр ажилд орох дургүй, өөрчлөлтөнд дургүй, шинэ найз, танилтай болох ч амаргүй, ардаас муу хэлэх худлаа ярихыг тэвчдэггүй, зөвхөн өөрт таалагдсан зүйлээ, таалагдсан ажлаал хийдэг, нэг зүйлийг хийхээр шийдсэн бол юу ч тохиолдсон байсан эцсийг нь үздэг, өрсөлдөгчдөө хялбархан бууж өгдөггүй, хатуу хүчирхэг боловч нэг итгэсэн хүндээ нууцаа яриж сэтгэлээ нээдэг ч итгэлийг нь алдсан тохиолдолд дахин хэзээ ч иргэж хардаггүй, дандаа ганцаараа байдаг, ганцаарддаг, зоригтой ч алдаа гаргах нь их, мөнгөнөөс илүү нэр алдрыг өндөрт тавьдаг, эмзэг, гаднаасаа хүйтэн ширүүн харагддаг ч дотно болоод дотоод сэтгэлийг нь харвал зөөлөн дулаахан халамжтай хүн.

эрүүл мэнд :   аарцаг, өвдөг, хөлийн шагай, нуруу хүзүү байнгын өвдөлттэй, өтгөн их хатдаг.
хойшид ирэх өвчин   уушиг, бөөр, давсаг, элэг, ходоод, толгой, даралт, чихрийн шижин, цус өтгөн, бохир учираас өвчин их ороох болно.

гэр бүл :    аав ээж нь эрт багад нь нас барсан эсвэл хүнд өвчтэй хэвтэрт байдаг гэсэн чинь хүүхэд насанд нь нас барсан, гэрийхнээ үглэж загнадаг хүүхдүүдээ маш их анхаардаг ч өөрөө ээж аавын хайр халамжыг мэдэрч өсөөгүй учираас хайр нь хэтрээд дарамталдаг үүнийгээ өөрөө хайр гэж эндүүрдэг. нөхрөөс илүү аавыгаа байнга боддог, даргаасаа болж стерэсэнд их ордог, ажилаа үнэнчээр сайн хийдэг учираас дарга нь итгээд маш их ажил өгдөг, тооцоо сайн хийдэг, шударга зарчимч, ажил мэргэжлийн хувьд шүдний эмнэлэгт юмуу, уушигны эмнэлэгт тооцооны ажил менежерийн ажил хийвэл сайн тохирно, шүдний эмнэлэгт менежир хийдэг.















2018년 5월 23일 수요일

Хүний хувь тавилан



Хүний төрсөн жил сар өдөр цагт хүний амьдралын зураг оршдог. Хүн энэ дэлхий дээр мэндлэхээсээ өмнө аав, ээж, амьдрах улс орон гэх мэтчилэн бүх зүйлээ өөрөө сонгоод мэндэлдэг ба ээжийн хэвлийгээс толгойн гарах тэр үед бүгдийг мартаж шинэ амьдарлаа эхэлдэг байна.

Дээрх хүн нь эмэгтэй хүн.
Зан ааш нь  :  гаднаасаа зөөлөн дөлгөөн хүн шиг харагдах ч, огцом ууртай, түргэн зантай, хурдан ярих, хурдан хөдөлдөг, хөдөлгөөнтэй явангаа хийдэг ажилд дуртай, сурахыг хүсдэг ч төвлөрч чададгүй.

Мэргэжил : тогоо ч хийвэл тохирно, амтлаж хийдэг хоол аз хоол сайн хийх болно амтлах чадвар сайтай учираас гэсэн чинь Солонгост амьдардаг Солонгос үндэсний хоолны соус бэлтгэх мэргэжлээр ажилдаг амжилттай сайн ажиллаж байгаа.

Энэ жилийн аз хийморь : Энэ жил аз нь харьсан жил болох болно. Хамт ажилладаг хүндээ ажилаа алдах учираас алдхаасаа өмнө ажлаа өг гэж зөвөлсөн Англи ажилаар яваад ирэх хооронд байдал хүндэрсэн байсан тул ажилаа хүлээлгэж өгчөөд өөрөө өөр ажил хариуцаж аваад ажиллаж байгаа.

Энэ хүнд усны энерги их хэрэгтэй учираас хар өнгийн чулуун бугуйвч зүүх, эмэгтэй учираас зүүн гартаа хар өнгийн утас уявал осол аваарт орсон ч хөнгөн бэртэж гэмтэх болно.  Сэтгэлээр унах үе ихтэй учираас бясалгал хийж өөрийгөө тайвшруулж байх нь эрүүл мэндэд сайн бөгөөд ажил нь бүтэмжтэй байх болно.

Ажилын өндөр амжилт хүсье залуусаа........






Өөртөө итгэж амьдарцгаая

Сайн байцгаана уу залуус бүсгүйчүүдээ

Сүүлийн үед нэлээн завгүй байсан болхоор блоггертоо мэдээлэл оруулж амжсангүй.
Сүүлийн үед манай улс төдийгүй бусад улс орнуудын хувьд ч гэсэн эдийн засгийн байдал хүнд байх шиг байна.

Ажил нь бүтэмжгүй шалгалтандаа унаж нэг л бүтэмжгүй байгаа залуустаа зориулж санаа зовох хэрэггүй одоо таны цаг биш ч Дэлхий Ертөнц таны талд зогсох өдөр заавал ирэх болно гэж хэлмээр байна.

Би нэг номноос уншиж байсын "Хүн бүр энэ дэлхий дээр мэндлэхдээ өөрийн гэсэн тоглох жүжгийн гол дүрээ сонгоод төрдөг" гэж.  Тэгээд тэрхүү дүрээ төгс бүтээхийн тулд амьдралаас олон олон шалгуур тавьдаг ба тэрхүү шалгуурыг даван туулж чадсан хүн нь амжилтанд хүрж өөрийн дүрээ төгс бүтээдэг гэж бичсэн байсан.

Тиймээс танд яг одоо хэцүү хүнд шийдвэр гаргах, шалгалтандаа унах, ажил тань бүтэхгүй байх, мөнгөгүй байх, цалин чинь таны амьдралд хүрэхгүй байх зэрэг хэцүү бэрх асуудал зөндөө тулгарч байгаа байх гэхдээ нэг л зүйлийг битгий мартаарай Дэлхий Ертөнц зөвхөн таны талд зогсох өдөр ирнэ гэдгийг. Та тэрхүү өдөрт өөрийгөө бэлдэж мэдлэгээ дээшлүүлж, дасгал хийж, эрүүл хооллож, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй хүн эрүүл биш бол амжилтанд хүрхэд маш хэцүү, өөртөө өглөө бүр итгэлийн сайхан үг хэлж өөрөө өөрийгөө хайрлаж, хүндлэж, итгэх юм бол нэг л өдөр та Дэлхийн гэрэлтэх од  болсон байх болно.



Бас нэг маш чухал зүйлийг захихад надад хэн нэгэн итгээд ажил даалгадаггүй юм байхдаа хэмээн мөрөөдөж бодож суугаа бол энэ байдал нь та өөртөө итгэдэггүй болохыг батлаж байгаа юм шүү. Та өөртөө итгэлтэй байхад хүн бүхэн таньд итгэх болно.



Дэлхийд өвөл өнгөрч Хаварын урин дулаан цаг ирж мод ургаж  үзэсгэлэнтэй цэцэгс дэлгэрдэг шиг таны амьдралд ч гэсэн хавар ирж үзэсгэлэнтэй цэцэгс шиг дэлбээлэх үе ирэх болно.



Таньд  хэцүү ажил тань бүтэхгүй байвал зүгээр л бүгдийг орхиод мэдлэгээ дээшлүүлж сурах хэрэгтэй таны хувьд ямар нэг зүйл дутмаг, таны амжилтанд хүрэх цаг одоо биш үед  өөрийн энергээ хүчээр бүтэхгүй ажилын төлөө зарцуулах нь эрүүл мэндэд хортой байх болно. Таны аз ирж  Дэлхийн энериг таны дээр цуглах тэр үед та хөдлөх ч тамиргүй болоод амжилтанд хүрэх боломжоо алдах болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийн 99% нь маш хүнд амьдралтай байх үедээ өдөр нь цагын ажил хийж шөнө нь хичээл хийж мэдлэгээ дээшлүүлэнгээ Аз ирэх өдрийг хүлээсэн хэмээн яридаг. Харин амжилтанд хүрээгүй хүний ихэнх хувь нь өөрийн аз ирэх үед хөдлөх ч тамиргүй маш их ядарсан байдалтай байсан учираас боломжоо алдсан хэмээн харамсдаг.


Орчлон Хорвоо дээр үнэгүй зүйл гэж байдаггүй та хичээвэл юуг ч ялан дийлж чадах болно.   Амжилт хүсье залуусаа......  ^^
















2018년 4월 9일 월요일

Музейн хотын аялал

Шинэ долоо хоногын мэнд залуусаа

Амьд Музейн хот Гёнжү хотоор аялахыг урьж байна.

тодорхой зүйлийг утсаар лавлана уу    010-2344-5288





Эрүүл тайван орчинд дурсамж дүүрэн аялахыг урьж байна.