Эрэгтэйг арга, эмэгтэйг билиг гэж чанарын талаас нь ялгах байтал хүйс ялгалгүйгээр эрхтэн махбодийн талаас нь махбодь арга, тамир билиг, цул арга, сав билиг гэж ялгадаг. Иймээс бодтой асуудлыг бодтой задлан шинжлэхэд арга билгийн сургаалыг бүтээлчээр хэрэглэх үндсэн зарчим болно.Амь -бие гэх мэт биет болоод сэтгэхүйн үйлийг заавал хосолмол харьцангуй авч үздэг.
Хүний бие мах бодь ба оюун ухаан, зан араншин, сэтгэл санаа, авъяас чадвар, билиг аргын хуулийн дагуу зохицуулагддаг болно. Амь -бие болоод сэтгэхүйн үйлийг заавал хосолмол харьцангуй авч үздэг. Хүний бие нь арга, сэтгэл, санаа оюун ухаан амь сүнс нь билиг болно. Гадаад тал нь арга - дотоод тал нь билиг. Эсвэл баруун тал нь арга зүүн нь билиг болно. Хөдөлгөөний чиглэл ч мөн л нар зөв арга, нар буруу билиг чанартай юм. Хос оршихуйн хуулийн дүрсээр илрэх хэлбэр нь тэгш хэм юм. Хүн, амьтан, ургамлын бүхий дүрс «арга - билгийн» баруун, зүүн тэгш хэмд оршино. Урьд бичсэн нийтлэлийн дагуу хүн аргад ордог учраас хүнсний ногоо, эмийн ургамал, газраас ургасан ургамалыг идвэл билиг, арга тэнцвэртэй байх болно. Хүн эрүүл, сайхан сэтгэлтэй, тайван, хүлээцтэй байх болно.
Хүний биеийн арга билиг биеийн баруун тал арга, зүүн тал билиг, биеийн гадна тал арга, биеийн дотор тал билиг, толгой арга, бие билиг, яс арга, булчин буюу мах билиг, нүд арга, уруул билиг, хүн хөдлөж явбал арга, бодол билиг гэх мэтчилэн бүгдийг 2 хуваах болно. Aprа билгийн дотор дахин бас арга билиг гэж хуваах болно. Өөрөөр хэлбэл аргын дотор билиг, билгийн дотор арга байдаг.
жишээ нь : баруун нүд арга, зүүн нүд билиг, баруун гар арга, зүүн гар билиг гэх мэт.