2017년 12월 28일 목요일

#Арга Билгийн ухаан



Билиг үгийн утга нь : Түрэг үгээс гаралтай. Оюун ухаан, авъяас, билиг оюун, билигт.

Арга үгийн утга нь : Уран ухаан,эв дүй,бодож олсон барил,танин мэдэх,судлах барил.

Орчлон ертөнц, Дэлхий арга билгийн хуулиар оршдог. Байгалийн бүх хөдөлгөөн Арга Билиг хэмээх асар том энергийн хүчээр оршдог. Арга Билиг хоёр салдаггүй байнгийн хамтдаа байдаг.

Билиг : бүх зүйл хумигдаж, хүчээ авах нь билгийн чанар юм

Арга : хуримтлагдсан хүч дахин өргөжиж задран гарч ирэх нь аргын чанар юм.


Бүх юмс үзэгдлийн хөдөлгөөн нь ихэсч байгаад багасдаг, бага байж байгаад ихсэх нь арга билгийн хөдөлгөөн юм. Арга билгийн хөдөлгөөнөөр дамжуулан Орчлон Ертөнц болон Байгалийн өсөлт ба бууралт давтагдсанаар дугуйран эргэлдэх хөдөлгөөн хийж,
эргэлдэх хөдөлгөөн хийснээр амьдрах чадвартай болох ба амьд, эрүүл байгалийг бий болгох болно. Дэлхий болон бүх одод амрахгүй эргэлдэж байдаг шиг арга, билиг нь тогтмол бус байнгийн өөрчлөлт хөдөлгөөн юм. Билиг өсөж хөгжих үед аргын эзлэхүүн багасна, Арга өсөж хөгжих үед билгийн эзлэхүүн багасна иймээс арга билиг нь биенийгээ нөхөж байдаг.
Арга Билгийн хөдөлгөөнийг Арга Билгийн тэмдгийг хараад ойлгох болно.


Арга Билгийн хөдөлгөөний тусламжтайгаар Орчлон ертөнц ба байгалийн бүх зүйл Амьдрал ба Үхлийг  дахин давтан Амиа хадгалж байдаг. Тиймээс Орчлон ертөнц болон Байгаль арга билгийн дасгалыг зогсохгүй хийж байдаг учраас Байгалийн нэгэн хэсэг болох хүн төрөлхтөн ч гэсэн арга билгийн хуулиар амьдардаг юм. Иймээс бид амьдрах явцдаа арга билиг гэх 2 үгийг хэлж ярьдаг боловч яг юу болохыг нь сайн мэддэггүй. Арга Билиг бол бидний амьдрал бөгөөд амьдарч буй орчин, цаг агаар, халуун хүйтэн өндөр нам гэх мэтчилэн бидний амьдралд байнга хамт байдаг энериг, эрчим хүч юм.
Бидний амьдарлаас хамгийн ойрын жишээ нь : Аав "арга" Ээж "билиг", сургуульд ороод нэмэх "арга" хасах "билиг",  эр "арга" эм "билиг", зун "арга" өвөл "билиг" гэх мэтчилэн бидний амьдралд салшгүй холбоотой байдаг. 

Дэлхий дээр Арга Билгийн хууль хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь амьтан бөгөөд ургамал юм.  Амьтан хөдөлж, явдаг учраас аргад орно , ургамал тогтмол нэг газраа байдаг учраас билиг юм. Тиймээс хүн хөдлөж явдаг учраас аргад орно. Арга Билиг тэнцвэрээ алдаж  аль нэг тал нь хэтэрхий их, эсвэл хэтэрхий бага байвал амьд организмийн оршин тогтнох эрч хүч, тамир муудаж өвчин ирдэг. Хүн аргад ордог учраас амьтны мах идвэл "арга + арга" идэж байна гэсэн үг тэхээр арга, билгээс илүү их хүчтэй болхоор өвчин ирнэ. Тиймээс сүүлийн үед манай Монголчууд их өвчлөөд байгаа элэг, даралт, чихэрийн шижин, толгой өвдөх, нуруу цээж хөших зэрэг ........ өвчнүүд ихсээд байгаагын гол шалтгаан юм. Арга билиг тэнцвэртэй байвал эрүүл байдаг иймээс эрт үед бидний өвөг дээдэс, өвөө эмээ нар минь өвлийн цагт цаг агаар эрс тэс учир дулаанаа хадгалахын тулд мах идэж хавар, зун, намарын улиралд цагаан идээ болон байгальд ургадаг мөөг, эмийн ургамалыг түүгээд буцалгаж уудаг байсан. Нэг ёсондоо өвөл хүнд хүнс идсэн учраас хавар, зун, намарын улиралд дотор биеэ цэвэрлэж арга, билгийн хуулийг дагадаг байсан мэт.

жишээ :
            Арга                      Билиг
             Аав                       Ээж
             тэнгэр                   газар
             нэмэх                    хасах
             эр                         эм
             амьтан                   ургамал
             европ                    ази