Дэлхийг Ази тив буюу газарзүйн хувьд наран мандах зүүн зүг , Европ тив буюу газарзүйн хувьд наран жаргах баруун зүг гэж хоёр хуваах бөгөөд арга билигийн хуулиар Ази тив нь билиг, Европ тив аргад ордог.
Билиг Ази тив сар, харанхуй, үдэш, шөнө, цаг хугацааны тооллоор билигийн тоолол гэдэг нь сар дэлхийг тойрох үечлэлийг ажиглан цаг хугацаа, өдөр сарыг тоолдог тоолол юм. Тиймээс билигийн тооллыг сарны тоолол хэмээн нэрлэдэг. Азууд суурьшмал иргэншилтэй газар тариалангийн аж ахуй эрхэлдэг учираас бөөгнөрч амьдардаг, гэрийн тааз намхан дулаанаа сайн хадгалдаг учраас, хүнсэндээ будаа, ногоо хэрэглэдэг. Үндсэн хүнс нь будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ бөгөөд (хүн аргад ордог хөдөлж явдаг учираас) Азууд (хүн *арга + газраас
ургасан ургамал *билиг) хүнсэндээ хэрэглэдэг учираас арга, билиг биенд нь
тэнцүүхэн байдаг учираас хөнгөн биетэй, удаан хөгширдөг, далд ухамсар, мэргэн
ухаантай, байгальтай илүү ойр байж чаддаг. Халуун, бүлээн шөл, цай, эмийн
ургамалыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг, газар унтдаг, дулаан битүү хувцасладаг.
Азуудын бие нь хүйтэн сэрүүн буюу билиг зүг учраас хүнд ханиад хүрч халуурч
байгаа үед эм, тариа, дусал хэрэглэхээс илүү цагаан гаатай цай уугаад дулаан
хөнжилдөө ороод унтаад босоод ирхэд л зүгээр болчдог. Манай Монголчууд адууны
махтай сорьмостой хар шөлөө дулаан хөнжилдөө ороод идчээд өглөө босход зүгээр
болдог.
Аргад
Европ тив , нар, гэрэл гэгээ, өглөө, өдөр, гал, цаг хугацааны тооллоор Аргын тоолол гэдэг нь дэлхий нарыг тойрох үечлэлийг ажиглан цаг хугацаа, он жилүүдийг тоолдог тоолол юм. Тиймээс аргын тооллыг нарны тоолол гэж нэрлэдэг. Европчууд нүүдэлчин иргэншилтэй учираас малаа дагуулаад өвс ихтэй газрыг даган нүүдэллэж амьдардаг, тус тусдаа хол зайтай амьдардаг. Үндсэн хүнс нь мах, талх буюу гурилан бүтээгдэхүүн бөгөөд (хүн аргад ордог хөдөлж явдаг) Европчууд (хүн *арга + амьтны мах *арга) хүнсэндээ хэрэглэдэг учир халуун биетэй байдаг. Халуун биетэй учираас хүйтэн зүйл их ууж, орон дээр унтаж, цонх ихтэй гэрт амьдарч, гэрийн тааз өндөр гэрээ сэрүүхэн байлгахын тулд, салхи сайн нэвтэрдэг хувцас өмсдөг. Халуун биетэй учираас халуунаа буулгаж арга, билигийг тэнцвэржүүлхийн тулд сэрүүн, хүйтэн төрлийн зүйлийг ууж, хүнсэндээ хэрэглэдэг. Хүнсэндээ улаан лооль (помидор), шар айраг, коффее зэрэг хүйтэн билиг зүгийн хүнсийг их хэрэглэдэг.
Европчууд бие нь үсэрхэг, халуун биетэй учираас хүнд ханиад хүрч
халуурах юм бол маш хурдан эмчид хандаж халууны эм ууж, тариа, дусал хийлгэхгүй
бол төрөлхийн халуун биетэй учир их халуурсны улмаас үхэх аюултай.
Дэлхий дээр зүүн зүг Ази тив, баруун зүг Европ тив болон ургамал ба амьтан гэсэн маш том Билиг, Аргын хууль буюу байршил, нэгдэж, хуваагдаж, ихэсч багасан оршиж байгаа. Билиг Аргын гүн ухааны тухай хэн ч бай хүн болж энэ дэлхий дээр мэндэлсэн учираас судалж мэдэх ёстой Байгалийн хуулийн нэг юм шүү....^^