2018년 10월 22일 월요일

билиг арга (음инь 양яань) үүсэл

Сайн байцгаана уу

Би  та нартаа Билиг Аргын тухай мэдлгээсээ хуваалцая гэж шийдлээ.
Билиг Аргын тухай мэдхийн тулд Билиг Арга хаанаас хэрхэн яаж үүссэн бэ? гэдгийг мэдэх хэрэгтэй болно үүний тулд Орчлон Ертөнцийн үүсэл болон Дэлхийн үүслийн тухай мэдэх хэрэгтэй болно.
 Тиймээс одооноос эхлээд Орчлон Ертөнцийн үүслийн тухай ярилцацгаая

Орчлон Ертөнц хаанаас хэрхэн яаж үүссэн бэ? гэдэг асуултанд одоог хүртэл шинжлэх ухаанчид ч хариулж чадаагүй л байна. Ертөнцийн үүслийг харсан, сонссон, мэдэрсэн хүн байхгүй бөгөөд өдийг хүртэл таамаглал дэвшүүлж байгаа.

За тэгвэл Орчлон Ертөнц хэрхэн бий болсон бэ?

Орчлон Ертөнц нь оргүй хоосноос бий болсон ба орон зай, цаг хугацаа, энериг гэж байгаагүй тоосонцор төдий жижигхэн цэг байсан ба энэхүү цэгийг шинжлэх ухаанд БигБэнг  (BigBang) хэмээн нэрлэдэг.


БигБэнг анх тэсэрсэн үеийг жишээ татсан зураг  


БигБэнг (BigBang, Их тэсрэлтийн цэг) нь 13.8 тэрбум жилийн өмнө хүчтэй тэсрэлт болж  асар богино хугацаанд хязгааргүй орон зай үүсэж цаг хугацаа бий болж хязгааргүй  эниргийн хамт галт бөмбөлгүүд цацран гарсан бөгөөд тэрхүү галт бөмбөлгүүд нь одоогын бидний мэдэх од эрхэс юм.



тэсэрсэн үеээс орон зай, цаг хугацаа, энериг,
одод бий болсон үе


2 зураг харах юм бол БигБэнг тэсрэх  үед хязгааргүй орон зай, цаг хугацаа, маш их хүчтэй энергийн хамт галт бөмбөлгүүд (одоогын одод)  цацран гарч буй үзэгдлийг харуулсан байгаа.
Энэ зураг дээр харагдаж буй дүрс нь бүх амьд биетийн үржлийн явцтай адилхан гэдгийг шинжлэх ухаанчид тайлбарласан байдаг.




шөнө болхоор харагддаг галт бөмбөлөг буюу одод 
бид ододыг харан тэдний үзэсгэлэнг биширдэг эдгээр одод нь Орчлон Ертөнцийн эд эс бөгөөд эдгээр од эрхэс нь нэгдээд Орчлон Ертөнц бүтэж байгаа. Шөнө тэнгэрийг хархаар хэдэн сая тэрбум одод байгаа ч бөөгнүүлээд харах юм бол 1 ширхэг жижигхэн одонд бүгдийг багтаах боломжтой.



дурангаар харж авсан оддын зураг



Тод улаан хэсэг нь өдийг хүртэл дүрэлзэн асаж буй одод харин цэнхэр хэсэг нь унтарсан хөлдсөн хэсэг юм.
Одод ч гэсэн хоорондоо мөргөлдөж, дэлбэрч устан алга болдог ч гэсэн шинээр бас төрдөг.


Билиг Аргын үүсэл 



Орчлон Ертөнц нь анх үүсхээсээ өмнө Харанхуй, орон зай, цаг хугацаа, энериг гэж байхгүй оргүй хоосон тоосонцор төдий жижигхэн цэг байсан гэсэн шүү дээ энэхүү цэгийн агуулж буй эдгээр чанар нь Билигийн чанар юм.
Харин энэхүү цэг нь хүчтэй тэсрэлт өгсөн ба тэрхүү тэсрэлт нь Арга юм.
Тэсрэлт өгсөний улмаас хязгааргүй орон зай үүсч, цаг хугацаа, энериг үүссэн ба үүнтэй зэрэгцэн галт бөмбөлгүүд буюу од эрхэс, нар, сар, дэлхий үүсэж, гэрэл гарч, хөдөлсөн(эргэлдэж эхэлсэн) бүх зүйл ил тод харагдаж эхэлсэн энэ бүхэн нь Аргын чанар юм.



Ингэж Билиг Арга (음инь 양яань) үүссэн ба Орчлон ертөнцийн хууль нь Билиг Арга (음инь 양яань) хууль юм. Та нартаа аль болох хябархнаар тайлбарлахыг хичээлээ дараагын асуулт нь Дэлхийн үүсэл тиймээс энэ тухай бичхийг хичээе.