2018년 5월 23일 수요일

Хүний хувь тавилан



Хүний төрсөн жил сар өдөр цагт хүний амьдралын зураг оршдог. Хүн энэ дэлхий дээр мэндлэхээсээ өмнө аав, ээж, амьдрах улс орон гэх мэтчилэн бүх зүйлээ өөрөө сонгоод мэндэлдэг ба ээжийн хэвлийгээс толгойн гарах тэр үед бүгдийг мартаж шинэ амьдарлаа эхэлдэг байна.

Дээрх хүн нь эмэгтэй хүн.
Зан ааш нь  :  гаднаасаа зөөлөн дөлгөөн хүн шиг харагдах ч, огцом ууртай, түргэн зантай, хурдан ярих, хурдан хөдөлдөг, хөдөлгөөнтэй явангаа хийдэг ажилд дуртай, сурахыг хүсдэг ч төвлөрч чададгүй.

Мэргэжил : тогоо ч хийвэл тохирно, амтлаж хийдэг хоол аз хоол сайн хийх болно амтлах чадвар сайтай учираас гэсэн чинь Солонгост амьдардаг Солонгос үндэсний хоолны соус бэлтгэх мэргэжлээр ажилдаг амжилттай сайн ажиллаж байгаа.

Энэ жилийн аз хийморь : Энэ жил аз нь харьсан жил болох болно. Хамт ажилладаг хүндээ ажилаа алдах учираас алдхаасаа өмнө ажлаа өг гэж зөвөлсөн Англи ажилаар яваад ирэх хооронд байдал хүндэрсэн байсан тул ажилаа хүлээлгэж өгчөөд өөрөө өөр ажил хариуцаж аваад ажиллаж байгаа.

Энэ хүнд усны энерги их хэрэгтэй учираас хар өнгийн чулуун бугуйвч зүүх, эмэгтэй учираас зүүн гартаа хар өнгийн утас уявал осол аваарт орсон ч хөнгөн бэртэж гэмтэх болно.  Сэтгэлээр унах үе ихтэй учираас бясалгал хийж өөрийгөө тайвшруулж байх нь эрүүл мэндэд сайн бөгөөд ажил нь бүтэмжтэй байх болно.

Ажилын өндөр амжилт хүсье залуусаа........






Өөртөө итгэж амьдарцгаая

Сайн байцгаана уу залуус бүсгүйчүүдээ

Сүүлийн үед нэлээн завгүй байсан болхоор блоггертоо мэдээлэл оруулж амжсангүй.
Сүүлийн үед манай улс төдийгүй бусад улс орнуудын хувьд ч гэсэн эдийн засгийн байдал хүнд байх шиг байна.

Ажил нь бүтэмжгүй шалгалтандаа унаж нэг л бүтэмжгүй байгаа залуустаа зориулж санаа зовох хэрэггүй одоо таны цаг биш ч Дэлхий Ертөнц таны талд зогсох өдөр заавал ирэх болно гэж хэлмээр байна.

Би нэг номноос уншиж байсын "Хүн бүр энэ дэлхий дээр мэндлэхдээ өөрийн гэсэн тоглох жүжгийн гол дүрээ сонгоод төрдөг" гэж.  Тэгээд тэрхүү дүрээ төгс бүтээхийн тулд амьдралаас олон олон шалгуур тавьдаг ба тэрхүү шалгуурыг даван туулж чадсан хүн нь амжилтанд хүрж өөрийн дүрээ төгс бүтээдэг гэж бичсэн байсан.

Тиймээс танд яг одоо хэцүү хүнд шийдвэр гаргах, шалгалтандаа унах, ажил тань бүтэхгүй байх, мөнгөгүй байх, цалин чинь таны амьдралд хүрэхгүй байх зэрэг хэцүү бэрх асуудал зөндөө тулгарч байгаа байх гэхдээ нэг л зүйлийг битгий мартаарай Дэлхий Ертөнц зөвхөн таны талд зогсох өдөр ирнэ гэдгийг. Та тэрхүү өдөрт өөрийгөө бэлдэж мэдлэгээ дээшлүүлж, дасгал хийж, эрүүл хооллож, эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй хүн эрүүл биш бол амжилтанд хүрхэд маш хэцүү, өөртөө өглөө бүр итгэлийн сайхан үг хэлж өөрөө өөрийгөө хайрлаж, хүндлэж, итгэх юм бол нэг л өдөр та Дэлхийн гэрэлтэх од  болсон байх болно.



Бас нэг маш чухал зүйлийг захихад надад хэн нэгэн итгээд ажил даалгадаггүй юм байхдаа хэмээн мөрөөдөж бодож суугаа бол энэ байдал нь та өөртөө итгэдэггүй болохыг батлаж байгаа юм шүү. Та өөртөө итгэлтэй байхад хүн бүхэн таньд итгэх болно.



Дэлхийд өвөл өнгөрч Хаварын урин дулаан цаг ирж мод ургаж  үзэсгэлэнтэй цэцэгс дэлгэрдэг шиг таны амьдралд ч гэсэн хавар ирж үзэсгэлэнтэй цэцэгс шиг дэлбээлэх үе ирэх болно.



Таньд  хэцүү ажил тань бүтэхгүй байвал зүгээр л бүгдийг орхиод мэдлэгээ дээшлүүлж сурах хэрэгтэй таны хувьд ямар нэг зүйл дутмаг, таны амжилтанд хүрэх цаг одоо биш үед  өөрийн энергээ хүчээр бүтэхгүй ажилын төлөө зарцуулах нь эрүүл мэндэд хортой байх болно. Таны аз ирж  Дэлхийн энериг таны дээр цуглах тэр үед та хөдлөх ч тамиргүй болоод амжилтанд хүрэх боломжоо алдах болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийн 99% нь маш хүнд амьдралтай байх үедээ өдөр нь цагын ажил хийж шөнө нь хичээл хийж мэдлэгээ дээшлүүлэнгээ Аз ирэх өдрийг хүлээсэн хэмээн яридаг. Харин амжилтанд хүрээгүй хүний ихэнх хувь нь өөрийн аз ирэх үед хөдлөх ч тамиргүй маш их ядарсан байдалтай байсан учираас боломжоо алдсан хэмээн харамсдаг.


Орчлон Хорвоо дээр үнэгүй зүйл гэж байдаггүй та хичээвэл юуг ч ялан дийлж чадах болно.   Амжилт хүсье залуусаа......  ^^