Монголын Хөх толбо буюу тэмдэг
Урьд бичсэн нийтлэлийн үргэлжлэл:
Хөх толбо буюу Монгол тэмдэг гэдэг чинь зүгээр нэг тогтчихдог, үүсдэг зүйл биш
Орчлон ертөнц ба байгалийн хуулийн дагуу Билиг Арга ба Таван мах бодийн хуулийн дагуу үүсдэг юм. Үүнийг манай Монголын арван жилийн сургуульд хүн болж төрсний дээд таван эрдэм ба энэхүү байгалийн хуулийг зааж сургах хэрэгтэй маш чухал хамгийн нандин дээд эрдэм шүү дээ хүү минь.
Билиг Арга гэж юу вэ? гэдгийг урьд нь тайлбарлаж бичсэн байгаа тул жишээ бичий.
Байгальд Хүний биед
Арга Билиг Арга Билиг
Тэнгэр Газар эрэгтэй эмэгтэй
нар сар баруун гар зүүн гар
өндөр нам толгой бие
баруун зүг зүүн зүг нүд ам гэх мэт.
их бага
амьтан ургамал
Европ Ази
сайн муу
гэх мэтчилэн Дэлхий дээр байгаа бүх зүйл Арга Билигийн хуулийн эрхэнд бүтээгддэг болно.
Таван мах бодь гэж юу вэ?
Дэлхий анх үүсхээс өмнөх хэлбэр нь маш жижигхэн усны дусал байсан ба хоёр од мөргөлдөж түүнээс унасан солир Дэлхий дээр унаж Дэлхий дэлбэрч, хөөсөн бөмбөг шиг томронгоо маш хурдан эргэлдэж эхэлсэн ба энэ үед хазайлт үүсч 23.5 градусын налууд тогтсон юм. Анх Дэлхийг онож дэлбэрэх тэр үед Арга Билигийн энериг үүссэн. Тиймээс Ази - Европ, Өмнөд өргөрөг - хойд өргөрөг, өргөрөг - уртраг гэх мэтчилэн 2 хуваадаг.
Энэхүү хоёр энергээс 5 өнгөнтэй 5 төрлийн энериг туяаран гарч ирсэн бөгөөд тэрхүү өнгөтэй энериг нь одоогын бидний мэдэх Таван мах бодь юм.
Эхний өнгөт энериг нь:
1. Хар өнгө = Ус
Дэлхий өөрөө усны дусал байсан учираас, шавьж, хорхой, ургамал гэх мэтчилэн бүх амьд биес уснаас үүсдэг ба усгүйгээр амьдрах боломжгүй.
2. Хөх, Ногоон өнгө = Мод
Дэлхий эргэлдэх явцдаа 23.5 градус хазайх үед хамгийн анх ил гарсан газар ба анхны амьд зүлэг, мод, шавьж үүссэн газар ба шөнө өнгөрч үүр цайх үед хөх туяа татаж байгаад гэгээ ордог, өвөл өнгөрч хавар болох үед газарч мөн хөх туяа татаж байгаад анхны ургамал буюу нялх ногооны соёо гарч ирдэг. Амьд биет хөдөлгөөн үүссэн газар.
3. Улаан өнгө = Гал
Нар гарч Дэлхийг гэрэлтүүлж, амьд амьтад үүсч хөгжих дулааныг өгдөг.
4. Шар өнгө = Шороо
5. Цагаан өнгө = Төмөр
Төмөр, хутга, алт эрдэнэсийг илэрхийлэх ч, жимс ногооний үрийг хэлдэг бүх ургамалын үр хэлбэр дүрс нь өөр байх ч хагалаад доторхыг нь харвал бүгд цагаан өнгөтэй байдаг ба бүх амьтны бэлгийн эс мөн цагаан өнгөтэй байдаг,
Тиймээс Дэлхий дээр хамгийн анх ил гарсан ба өндөрт байдаг газар, хамгийн анхны вирус, шавьж, нүдэнд харагдахгүй мэдрэгдэхгүй, харагдах мэдрэгдэх ургамал, мод, амьд амьдат, анхны хүн хүртэл Монгол, Солонгос, Узбекстаны газар нутаг дээр үүссэн бөгөөд энэ орны хүмүүс Хөх толботой төрдгийн гол шалтгаан боловч Шинжлэх ухаан, Эрдэмтэд үгүйсгэдэг юм.
Яагаад гэвэл тэд Азийн Шинжлэх ухаан болох Арга Билиг, Таван мах бодийг нэгтгэсэн Хүмүүний эрдэм (명리학) буюу Азийн шинжлэх ухаан болох Байгалийн хуулийг үгүйсгэдэг ч Шинжлэх ухаан үүсхээс өмнө Байгаль үүссэн бөгөөд хүн төрөлхтөн ба дэлхий дээр бүх байгаа бүх зүйл Байгалийн хуулийг дагах нь зөв.
Гэвч сүүлийн үед Шинжлэх ухаанчид дахин Азийн Шинжлэх ухааныг судлаж эхлээд байгаа бөгөөд хүн үхсэний дараа сүнс байдагг эсэх, өвөг дээдсийн сүнс гэж байдаг эсэх, Азичууд яагаад аливаа юманд хүлээцтэй ханддаг гэх мэтчилэн дахин судлаж байгаа боловч шинжлэх ухаанаар батлаж гаргаж ирэх боломж зүйл шүү дээ. Өвөөгийн хэлсэн зүйл энэ хүртэл байгаа юмаа өөрийн сонсноо бүгдийг амархан ойлгомжтой бичихийг хичээн бичлээ ойлгомжгүй зүйл байвал асуугаарай.
Манай Монгол улсаас уул нь энэ зурхайн ухаан гарах байсан манайх Хятад улсад эзлэгдэж Бээжинг алдсаны улмаас Хятадад дээдсийн бичгийг алдаж тэд ашиглаж өдий хүрсэн хэмээн зарим орны зурхайчид үзэж байгаа.
Дэлхийн бусад орноос хөх толботой хүүхэд мэндэлж байгаа нь бид хаадын үед дэлхийн талыг эзэлж байсан дээрээс нь сүүлийн үед мөн гадаадад хүмүүстэй гэр бүлж амьдарч байгаа учираас тийм юм болуу гэсэн бодол төрж байна. Мөн манай иргэд нэг зүйлийг маш сайн ажиглах хэрэгтэй манай улсын иргэд эрэгтэй эмэгтэйгүй гадаадын иргэдтэй гэр бүл болж байгаа юм шиг боловч Дэлхийд байгаа бүх улс орнуудын цус хоорондоо холилдож байна энэ бол Тэнгэр Газарын энериг агаарт байгаа энериг бүгд Шороон энеригээр солигдон холилдож байгаа бөгөөд Дэлхийн орнуудын хүмүүс хоорондоо гэр бүл болж байгаа нь Байгалийн хуулийн дагуу болж байгаа хэрэг.
Тиймээс Хөх толбо бол анхдагч Тэнгэрийн үр сад гэсэн тэмдэг хэмээн тайлбарласан юм.
Бид энэ үед тэмцэж чадвал манай улс удалгүй мөн Дэлхийн тавцанд дахин тэргүүлэх болно. Хойшид Хятад улс хөлөө алдах болно ухаалгаар тэмцэх нь чухал.
Залуусаа миний нийтлэлийг уншиж байгаад баярлалаа. Өөр олон залуус болон гэр бүлүүд унших боломжыг нь нээхийн тулд шэйрлээд өгнө үү баярлалаа мөн сэтгэгдлээ үлдээгээрэй.