2018년 3월 14일 수요일

Дэлхийн үүсэл

Тэнгэр хүн газар гурван бодис  (천 인 지. 天人地)

Орчлон ертөнц ба байгальд бүх зүйл гурван зүйлээс бүтдэг ба дэлхийд тэнгэр, хүн (энириг), газар, байгальд ус, мод, газар, хүний биед толгой, цээж, бөгсөн бие, хүний биеийн үе болгон 3 хэсгээс бүтдэг. 


Манай улсад гурав бол ертөнцийн тоо бөгөөд  нарийн учир утгатай. ажил үйлийн бүтэл бүрдэл нь гурав хоног, гурван сар гурван жилээр бүрэлддэг гэж үздэг. Аливаа юмны охь шим нь гурван жилийн дотор бүрэлддэг гэсэн санаа юм. Монгол хүүхэд гурван настайгаасаа морь унаж сурдаг, гурвын тоог оюун санааны гурвал хэмээдэг. Монголд эрийн гурван наадам, ертөнцийн гурван гурав, бид хамтдаа юм өргөхдөө нэг хоёр гурав гэж тоолоод өргөдөг.

Монголд жил орох гэж ярьдаг. Жил орох гэдэг маань өөрийн жил 12 жилийн давтамжаар тохиохыг хэлдэг. Энэ жил шинээр мэндэлсэн хүүхдүүд  жил орж байгаа. 1, 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109 гээд цааш явна. Жил орсон хүмүүсийн хувьд бэртэж гэмтэх, осол аваарт орох, ажил үйлс нь бүтэхгүй байх гэх мэтчилэн муу зүйлүүд тохиолддог хэмээн болгоомжилж засал ном хийлгэдэг.

Солонгос улсад бас манайхтай адилхан жил орох гэж байдаг ба (삼재) самжэ гэж  нэрлэдэг ба энэ үгийн утга хүн төрөлхтөнд заяасан 3 янзын аз эсвэл зовлон гэдэг ба тухайн хүний хувь тавилангаас шалтгаалдаг, өөрөөр хэлбэл урд насандаа хийсэн үйлээс шалтгаалж аз ирэх, зүгээр өнгөрөх, зовлон тохиолдох нь өөр өөр байдаг.  Жил орохын өмнөх жил, жил орсон жил, жил орсны дараах жил хэмээн 3 жилийг онцгойлж үздэг ба шашны урсгалаар зохиосон хэмээн үздэгч 

Эртний тэнгэр, хүн, газар байгалийг судалж гэгээрсэн хүмүүсийн сударт Орчлон ертөнцөөс дэлхий үүссэн бөгөөд дэлхий анх үүсхээс өмнө маш жижигхэн усаар дүүрсэн усны дусал байсан бөгөөд ойролцоох 2 од мөргөлдөж түүний хэлтэрхий солир усны дусал болох дэлхийг онож  тэр солирын нөлөөгөөр маш их хурдтайгаар эргэлдэн, хөөсөн бөмбөлөг мэт хөөж томрох явцдаа энергийн хувьд хоёр хуваагдаж, 23,5 градусын налуу байрлалтайгаар тогтсон бөгөөд хамгийн эхэнд дэлхий дотор ил гарч ирсэн газар Солонгос, Монгол, Казагстаныг хүртлэх газар нутаг гарч ирсэн гэж бичсэн байжээ. 



Солир дэлхийн дээр унах үед дэлхийн энериг өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд энэ үеээс  Билиг Арга үүссэн гэж бичсэн байжээ. Тиймээс дэлхий хүртэл үүсэхдээ 3 хөдөлгөөний нөлөөгөөр үүссэн бөгөөд 3 хөдөлгөөн нь 5 бодисыг бүтээх ба тэр бодис нь ус, мод, гал, шороо, төмөр хэмээх 5 энериг буюу тамир юм. 

Гэвч хүн төрөлтөн бурхан дэлхийг бүтээсэн гэдэгч жинхэн Бурхан нь Орчлон ертөнц, эх дэлхий, байгаль юм. Шашинг хүн төрөлхтөн бүтээсэн зүйл бөгөөд жинхэн бурхан нь Байгаль биднээс юу ч харамлаж хэн нэгэнд илүү хандаж илүү өгч өөр нэгэнд дутуу өгдөггүй шүү дээ. 

жишээ нь : нар бидэн дээр адилхан тусаж дэлхийг гэрэлтүүлдэг, агаар бид бүгд  адилхан амьсгалхад хангалттай байдаг гэх мэтчилэн нэрлээд байвал дуусашгүй их зүйл байна. Гэвч хүн төрөлхтөн эд зүйлээс болж байгалийн хуулийг зөрчиж, хэт шунаж байгалийг эвдэж гэмтээж байна. Эх дэлхийгээ хайрлаж хамгаалах нь хүн төрөлхтний үүрэг юм.