Хүний төрсөн он сар өдөр цагаар хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, хайр дурлал, жирэмсэн болох ба хүүхэдтэй болох, бизнесээ эхлэх өдөр, бизнесийн хамтрагчаа сонгох, гэрлэх хоорондоо тохирч таарах эсэх хүний амьдралд тохиолдох бүх зүйлийг энэ гүн ухааныг судлаж мэдсэнээр мэдэх боломжтой байдаг.
Миний хувьд би БНСолонгос улсад ажиллаж амьдардаг. Миний хийдэг ажил эрүүл мэндийн салбарт ажилладаг. Багадаа өвөөгөөсөө энэ тухай сонсож байсан бөгөөд багын сониуч зантай бөгөөд хүн яагаад үүссэн, дэлхий яагаад үүссэн дэлхийн эзэн хэн юм бол, бурхан гэж хэн бэ?, бидний мөргөж залбирдаг Будда бурхан, Есүс христ гэх мэт бурхад үнэхээр байдаг эсэх, мод яагаад байдаг, шумуул яагаад хүний цусыг сорж амьдардаг гэх мэтчилэн их сонирхдог байлаа тиймээс ч энэ Билиг Арга & Таван мах бодийн ухааныг сурч, мэдэж, судлахаар шийдсэн юм.
Би Солонгос улсад Ханз болон Солонгос хэл дээр И багшаас сурдаг. Монгол хэл дээр байгаа ном уншдаг.
Манай улсад Билиг Арга & Таван мах бодийг зөвхөн Монголд л байдаг мэтээр тайлбарладаг боловч үнэндээ Дорнод Азийн орнуудад их дэлгэрсэн гүн ухаан бөгөөд Ертөнц, Дэлхий, Байгаль, Хүн төрөлхтөн ба амьтан ургамал хоорондоо уялдаа холбоотой болох, хэрхэн хоорондоо мэдээлэл солилцдог болохыг энэхүү гүн ухааныг судлаж ойлгосноор мэдэх болно.
Манайд алдартай зурхай ч Тэрбишгуай болон, Уламжлалт анагаахын эмч нар, бөө, лам байдаг ба эдгээр хүмүүс нь энэ гүн ухааныг удаан хугацаанд судлаж, ойлгож, тодорхой хэмжээгээр гэгээрсэн хүмүүс юм.
Манай иргэд энэхүү Гүн ухааныг ухаантай хүмүүс л судлаж сурдаг гэж боддог боловч тийм биш юм. Хүн өөрөө Байгалиас төрсөн учираас байгалийг мэддэг тодорхой ойлголттой байх хэрэгтэй хэрвээ байгалийг мэдэхгүй бол аав, ээжийгээ мэдэхгүйтэй адилхан юм.

БНСолонгос улс 2018оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулиудын хичээлийн 1 хоногт 1 цагын хичээлд билиг арга, таван мах бодийн хичээлийг оруулхаар хууль баталсан. Энэхүү хуулийг баталсан шалтгаан нь хүүхдүүд цахим орчноос муу мэдээлэл уншиж, үзээд дуурайх, амиа хорлох, нийлж нэгнийгээ дээрэлхэх, гэмт хэрэг хийх, биенийгээ хүндлэхгүй, хайрлахгүй, өөрийн үнэ цэнийг мэдэхгүй байгаатай холбоотой юм.
