Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж,
Ургаж байгаа Шороон нохой жилдээ сайхан шинэлж байна уу !!!
2018оны 2сарын 16 буюу шинийн нэгний өглөөний нар мандах үе
Шороон нохой жил бүх зүйлийг дундаж, голд нь барьж аль нэг тийшээ туйлшруулахгүйгээр сайн бодож зөв бодол, зөв хөдөлгөөнийг бий болгодог энериг учираас. Өдийг хүртэл буруу зүйл хийсэн, хэний юуны зөв буруу вэ? гэдгийг шүүхийн тулд газар доор булшилсан байсан бүх зүйл дахин хөндөгдөж шүүгдэх болно. Ойрын 2 жилийн дотор зөв горилд орж үнэн ялахын тулд нэлээн их хөдөлгөөн үүсч өөрчлөлт гарах магадлалтай. Байгаль өөрийгөө цэвэрлэх учир хүн ч гэсэн байгалийн нэг хэсэг учираас дотроосоо өөрийгөө цэгнэж, өөртөө анхаарч, өөрийгөө дүгнэх цаг ирсэн болно.
Шороон нохой жил бидэнд маш их өөрчлөлтийг авчрах болно. Улс төрийн хувьд ч, Айл өрхийн хувьд ч, Хувь хүний хувьд ч гэсэн энэ жил зөв ~ буруу, сайн ~ муу, үнэн ~ худал гэх мэтчилэн бүх зүйлийг ил гаргаж шүүж, илчилж, дундажыг баримтлахын тулд ил тод байдлаар шүүх болно.
Манай ард түмэн УИХ гишүүдийн улсын мөнгө идчээд чимээгүй байгаа зарим нэг гишүүд болон хээл хахуулаас болж их бухимдалтай байгаа билээ. 2, 3 сараас тэмцлээ эхлэх юм бол амжилтанд хүрэх болно. Үнэнийг шударгаар шүүж тооцоо боддог шороон нохой жил эхэлсэн билээ.
Эрүүл мэндийн хувьд ходоод болон дотрын өвчин, суулгадаг ханиад, ходоодны шарх гэх мэтийн өвчин элбэг байх болно. Эрүүл мэнддээ анхаараарай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, ариун цэвэртээ анхаараарай. Зөвхөн хүн бус мал амьтад ч гэсэн дотрын өвчнөөс болгоомжлоорой.
дээр бичсэн зөвлөгөө миний хувь хүнээс зөвлөж байгаа юм шүү.
Хүний бодол санаа, хийж байгаа үйлдэл, хэл, сэтгэлийн сайн үйлдэл аливаа сөрөг зүйлийг эерэг сайн болгодог жамтай. Аливаа зүйлд чин сэтгэлээсэй хандаж, хайрлаж , хүндэлж, сайн сайхан зүйл бодож, санаж, талархаж явбал бүх зүйл сайн сайхан байх болно. Сайхан шинэлээрэй амжилт хүсье.